Хоккайдо арлыг давуулан пуужин харвасан нь 3,700 км орчим зам туулжээ

376

/2017.09.15/ Лид: НҮБ-аас хамгийн хүнд хоригт ороод байгаа хойд солонгос улс өнөөдөр өглөө Японы Хоккайдо арлыг давуулан пуужин харвасан нь 3,700 км орчим зам туулж, Номхон Далайд унажээ. Ийнхүү хойдууд сар хүрэхгүй хугацааны дотор хоёр дахь удаагаа Японы арлын дээгүүр пуужин хараад байна.

Сони: Пуужинг орон нутгийн цагаар өглөөний 06:57 цагт харвасан бол Хоккайдогийн Эримо хошуунаас зүүн зүгт 2,000 км зайнд 07:16 цагт Номхон Далайд унажээ. Японы засгийн газар энэхүү пуужинг устгах ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд харин J-Alert түгшүүрийн системийг 12 мужид ажиллуулж, иргэдэд анхааруулга өгсөн байна. Эдгээр 12 мужид Хоккайдо, Аомори, Иватэ, Мияги, Акита, Ямагата, Фүкүшима, Ибараки, Точиги, Гунма, Нийгата, Нагано багтаад байна. Хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд Хойд Солонгос мөн Хоккайдог давуулан пуужин харваж байсан юм. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний командлалын мэдээлснээр пуужинг Пёньяны ойролцоох Сунан хэмээх газраас харвасан байна. Пуужингийн хүрсэн дээд өндөр нь 770 км байжээ. Яг ямар төрлийн пуужин харвасныг тодруулах ажлыг Өмнөд Солонгос, АНУ-ын талууд хамтран хийж эхлээд байна. Өнгөрсөн Даваа гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын эсрэг хамгийн хатуу эдийн засгийн хоригийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүний дараа Пүрэв гарагт Пёньяны төв мэдээллийн агентлаг НҮБ­-ын тогтоолыг дэмжсэний төлөө Японыг “живүүлж”, АНУ-ыг үнс нурам болгоно хэмээн сүрдүүлсэн юм. Умард Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийсэн нь тодорхой болмогц Өмнөд Солонгос үүнтэй зэрэгцэн өөрийн үйлдвэрийн “Хёнму-2” баллистик пуужинг харвсан байна. Өмнөд Солонгосын пуужин 250 км зайг туулсан нь Умард Солонгосын пуужин харвасан газар болох Пхеньяны Сунан нисэх онгоцны буудал хүрэхтэй тэнцэж байгаа юм байна. БНСУ ийнхүү хариу үйлдэл үзүүлж байгаа Японы талаас энэхүү үйлдэлийг цаашид зүгээр хараад суугаад байж тэвчихгүй гэж мэдэгдлээ.