10.00 цагт Хангарьд ордонд Баянгол дүүргийн зарим хороог ‘Дахин барилгажуулах’ талаар НИТХ-аас хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.30 цагт Үндэсний хөгжлийн газарт ‘Монгол улсын тогтвортой аялал жуулчлал’ төслийн хэлэлцүүлэг болно.
11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т ‘Хоггүй орчин-эрүүл амьдрал’ аяны хаалтын ажиллагаа болно.
12.00 цагт ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд ‘Ачлалт хүүхдүүд’ ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жишиг халамж хамгааллын цогцолбор төв барих талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Нийслэлийн 65 дугаар сургуульд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан хэрэгжүүлж буй ‘Хүүхдийн инээмсэглэл’ төслийн үзлэг, эмчилгээний эхний кабинетийн нээлт болно.