С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

518

Энэ сарын 10-нд  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч прокурор гомдол гаргасан тул шүүхээс дахин хурал зарласан. Улмаар С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр дахин гаргасан юм.

Үүнтэй холбоотойгоор С.Баяр болон Ч.Сайханбилэг нараас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулжээ.

С.Баяр, Ч.Сайханбилэг нар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулсныг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцлээ. Шүүхээс С.Баяр болон Ч.Сайханбилэг нарын гаргасан таслан сэргийлэх арга хэмжээнээс хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхээс тэдэнд оноосон хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна