Шивээ-Овоогийн уурхай 54.7 мянган тонн нүүрс борлуулжээ

420

Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн Ковид-19 халдварын улмаас Шивээговь суманд хамар залгиураас арчдас авах түргэвчилсэн оношлуурын шинжилгээг хийж байна. Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайчид энэхүү шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Уурхайн ажилчдын эрүүл мэндийн төлөө, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, уурхайчдыг тээвэрлэж буй автобус бүрд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгааг уурхайн удирдлага онцоллоо.

Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхай өнгөрсөн долоо хоногт 237.0 мянган метр куб хөрс хуулалт хийж, 54.7 мянган тонн нүүрс борлуулжээ. Тус уурхайн хувьд ТЭЦ-4, Хөтөл, Амгалан, Налайх болон Дорноговийн ДЦС-д эрчим хүчний нүүрс нийлүүлдэг.