Ус сайн уувал хумс хурдан ургана

1310
Эрхэмсэг бүсгүйчүүддээ хумсаа хэрхэн эрүүл, бат бөх ургуулах талаар зөвөлгөө хүргэе.
Оливийн тосонд хумсаа дэвтээ
Нимгэн эсвэл хэврэг хумстай бол долоо хоногт 2 удаа 10-15 минут оливийн тосонд хумсаа дэвтээсээр сүүлдээ сардаа нэг удаа болгож болно. Энэ нь их мөнгө заралгүйгээр гэрийн нөхцөлд хэврэг,нимгэн хумсаа бэхжүүлэх шилдэг арга юм.
Эрдэс бодисоор баялаг хоол ид
Е витамин нь өндөг,цэцэгт байцаа, үр тарианы ургамал, авгад зэрэг шим тэжээлтэй хүнсэнд ихээр агуулагддаг.Эрдэс бодисоор баялаг хүнсийг хоолондоо хэрэглэх хэрэгтэй. Е витамин нь хумсыг бэхжүүлж нягтруулдаг. Хэрвээ шаардлагатай гэвэл нэмэлтээр хэрэглээрэй.
Хумсандаа иллэг хий
Хумсандаа иллэг хийснээр цусны урсгалыг түргэсгэж сэргээх ба хумсны ургалтыг түргэтгэхэд тусалдаг. Чийгшүүлэгч лосьоноор гарандаа массаж хийхийн зэрэгцээ хумс зөөлрүүлэгч тосыг хэрэглээрэй. Гараа угаасны дараа нэн даруй лосьоноо хэрэглээрэй.
Ус сайн уу
Ус бол бидний эрүүл мэнд болон хумсанд үнэхээр сайн нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Ус сайн ууснаар үс болон хумс хуурайшиж,гэмтэхгүй байх ач холбогдолтой.