Драмын дэгжин хос

2127

УДЭТ-ын залуу жүжигчид болох Г.Алтангэрэл, Г.Номуун нар энэ цагийн хамгийн сайхан хосын нэг гэдэгтээ маргах хүн гарахгүй биз ээ. Г.Номууны хувьд Жульеттад тоглоод амжсан, нэг хүний жүжгээр ‘Гэгээн Муза’ хүртэж байсан гээд өсч яваа чадварлаг жүжигчин. Драмын театрын залуу хос театрын урлагийнхны шилдгүүдийг шалгаруулдаг наадмыг хүндэтгэж, тун чиг дэгжин хувцаслаж ирдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Г.Номуун ‘Гэгээн Муза’ наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Тэрбээр өөрийн амжилтаа ханьтайгаа холбон бахархах дуртай. Тиймдээ ч шагнал хүртсэнийхээ дараа ‘Хоёр жилийн өмнө би Гэгээн муза наадамд нэг хүний жүжгээр шагнал хүртэж байлаа. Тэр шагнал надад маш их урам, ташуур болсон. Одоо би шилдэг залуу уран бүтээлчийн шагналыг гартаа атгаж байна. Хайртдаа маш их баярлалаа. Урлагийн хүмүүсийн ар тал болдог хоёр талынхаа гэр бүлийнхэнд маш их баярлалаа’ хэмээн ханьдаа талархаад амжсан юм.