Өнөөдөр болох үйл явдлууд

364

09.30 цагт: “Инновацийн шийдэл–бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтын шилдэг бүтээлийг тодруулах ёслол Мэдээлэл, технологийн үндэсний паркын 3 давхарын танхимд болно.

09.40 цагт: Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа “ТУУШИН ПРЕМЬЕР” зочид буудалд болно.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт: MN-Мэдээллийн төвд  “Монголын хүүхдийн ордон”-ы хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар эцэг эхчүүд хэвлэлийнхэнд хандлаа.

11:40 цагт Хан-Уул дүүргийн “ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ТАНХИМ” нээлт болно.

12:00 цагт: Спортын төв ордны нэг давхарын хурлын танхимд ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит боксын олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “MҮЭХ-ноос жагсаал цуглаан хийх шуурхай шийдвэр гаргасан талаар Хэвлэлийн хурал зарлалаа. Хурал МҮЭХ-ны төв байранд болно.

16.00 цагт: СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн Дүрслэх урлагийн ангийн сурагчдын БИДНИЙ МӨРӨӨДӨЛ 2017 уран бүтээлийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд нээгдэнэ.