125 өдөр зарцуулсан гоёлын даашинз

827

Болливудын супер од Айшваря Рай Каннын кино наадмын Улаан хивсний ёслолд эрвээхий хэлбэрийн тун чиг дэгжин даашинзтай ирсэн билээ. Эрвээхэйн далавчийг санагдуулам гурван метр урт хормойтой, бүхэлдээ нил ягаан, хар хөх, улаан зэрэг франц өнгөний хослолуудаар бүтсэн Сваровски талстуудаар бүрхэгдсэн энэхүү даашинзыг урлахад 3000 цаг буюу 125 хоног царцуулсан гэнэ шүү. Филиппин гаралтай дизайнер Майкл Чинко энэхүү даашинзыг урласан бөгөөд “Айшваря  загварын маш өндөр мэдрэмжтэй. Тэр загварыг ашиглан гоо үзэсгэлэн төдийгүй эрх мэдэл, итгэл найдвар, урам зоригийг бусдад харуулж, итгүүлж чаддаг” гэжээ.