Н.Төгсцогт энэ сард 10 дахь тулаанаа хийнэ

454

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байгаа билээ. Mүүний 10 дахь тулаан энэ сарын 26-нд АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотод болохоор болсон. Түүний өрсөлдөгч Колумбын боксчин Оскар Эскандон юм. Оскар Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байжээ. Тэрбээр 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан байна.