Хойд Солонгост тавих шинэ хоригийг Хятад зөвшөөрлөө

470

north-korea

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солоносын цөмийн хөтөлбөртөй холбоотой шинэ хориг тавьжээ. Энэ удаа тус улсын амин чухал экспорт болох нүүрсний экспорт болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортод хориг тавих тогтоолын төслийг батлав. Энэхүү шинэ  хоригоор Хойд Солонгосын  нүүрсний экспорт нь 60%-иар буурах аж.

Хойдуудыг өнгөрсөн есдүгээр сард туршсан тав дахь томоохон цөмийн туршилтыг харгалзан АНУ нь БНХАУ-тай хэдэн сар хэлэлцсэний дараа дээрх хориг арга хэмжээг авахыг БНХАУ-аар зөвшөөрүүлж чаджээ.

Дээрх хоригт зэс, никель,мөнгө, цайрын экспорт мөн багтжээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC