Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, түүний эхнэр Брижит нар АНУ-д айлчлахдаа дэгжин, царайлаг бие хамгаалагчдаар хамгаалуулсан талаар ‘Daily Mail’ уламжилжээ. Францын төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нар АНУ-д төрийн айлчлал хийж, Дональд Трамп, түүний эхнэр Мелания нартай оройн зоог барьсан билээ.
Макроныг Вашингтон ДС хотын гудамжаар явахад түүнийг нарийн зангиа, дэгжин тэлээ зүүж, үсээ босгож гельдсэн залуучууд хамгаалан явжээ. Тэдний нэг өндөр, хас үстэй, царайлаг залуу үзэгчдийг байлдан дагуулдаг дуучин Рикки Мартинтай тун адилхан харагдаж байсан аж.
Нийгмийн сүлжээнд тэдгээр хамгаалагчдын тухай шуугисаар байгаа юм байна. Францын тэргүүн хатагтайн баруун талд явсан, Рикки Мартинтай адилхан хамгаалагчид бие хамгаалагчаас илүү загвар өмсөгчийн карьер зохих байлаа хэмээн хүртэл хэлэлцээд амжжээ.
Францын Ерөнхийлөгч Макрон, тэргүүн хатагтай хоёрын ар талд явсан хамгаалагчид нийгмийн сүлжээний хэрэглэгчид Томми Ли Жонес хоч өгчээ. “Men in Black” кинонд харь гарагийнхантай тулж ажилладаг нууц ажилтны дүрийг бүтээсэн Томми Ли Жонесын дүртэй андуурам адилхан бие хамгаалагчид өгсөн хоч нүдээ олсон аж.
Мөн Францын төрийн тэргүүний эмэгтэй бие хамгаалагч олны хараанд өртөж, нийгмийн сүлжээний хэрэглэгчид түүнд “Парис мэдрэмж” хэмээх хоч өгчээ.