Алга болсон иргэнийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр дахин хайж эхэлжээ

488

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт иргэн Б-гийнд Орхон аймгаас ирсэн Булган аймгийн Тэшиг сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/ өнгөрсөн 12-р сарын 05-ны өдрийн 22:00 цагийн орчим согтуугаар гарч яваад сураггүй болсон байдаг. Тухайн үед тус аймгийн онцгой байдлынх албаныхан 20-иод хоног хайсан ч олдоогүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг түр зогсоосон байсан юм.

Улмаар ар гэрийнхэн нь  дахин эрэн хайх хүсэлтийг энэ дөрөвдүгээр сарын 27-нд гаргаснаар онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг дахин эхлүүлээд байгаа юм байна.