Баянзүрхийн 24, 17, 9-р хорооны эмэгтэйчүүдийг хавдрын эхо үзлэгт үнэ төлбөргүй хамруулна

904

Баянзүрх дүүргийн дээрх хороодоос нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон Д.Амарбаясгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл нар тойрог, хорооныхоо 18-аас дээш насны нийт эмэгтэйчүүд, эхчүүдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Эхний ээлжинд Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн эмч нар эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээ авах, хавдрын эхо үзлэгийг харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төв дээр үнэ төлбөргүй хийнэ.

-24 дүгээр хорооны эхчүүд, эмэгтэйчүүдийг 2018 оны 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд 09.00-16.00 цагийн хооронд хорооны Өрхийн эрүүл мэндийн төв дээр.

-17 дугаар хорооны эхчүүд, эмэгтэйчүүдийг 2018 оны 05 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд 09.00-16.00 цагийн хооронд хорооны Өрхийн эрүүл мэндийн төв дээр.

-9 дүгээр хорооны эхчүүд, эмэгтэйчүүдийг 2018 оны 05 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд 09.00-16.00 цагийн хооронд хорооны Өрхийн эрүүл мэндийн төв дээр хийнэ.