Би бүжигчин хүний сүнс байсан байх

832

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин М.Бямбаа  ‘Perfect dance’ шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан гэдгийг уншигчид маань санаж буй биз ээ. Авьяаслаг бүжигчин бүсгүй маань ‘Зэрлэг цэцэгсийн хүлэмж’ кинонд Яргуйн дүрд тоглож байсан юм. Тэгвэл энэ бүсгүй өөрийн авьяасынхаа талаар ‘Манай гэрт бүжиглэдэг хүн байхгүй. Урлагийн гэвэл эгч маань хийл тоглодог. Магадгүй би бүжигчин хүний сүнс байсан байх. Бүжигчин болно гэсээр байгаад л болсон’ хэмээн ярьжээ.