Холливудын алдарт жүжигчин, шаргал үст Шарлиз Терон ‘Tully’ гэх шинэ уран бүтээлд тоглохын тулд 22 кг жин нэмсэн гэнэ. Уншигчид маань санаж байгаа бол тэрбээр өмнө нь ‘Monster’ кинонд тоглохын тулд 19 кг нэмж байсан гэдэг. Тэрбээр өөрийн шинэ уран бүтээлийн талаар ‘Надад ч энэ дүрд тоглох хэцүү байсан. Яагаад гэвэл, кинонд тоглохоос гадна гадаад төрхөө өөрчлөх шаардлагатай болсон’ гэжээ. Жин нэмсэн талаараа тэрбээр ‘Бяслагтай гоймон идсэн. Хоёр цаг болоод л таваг дүүрэн гоймон иддэг байлаа. Гоймон хүнийг их хурдан таргалуулдаг. Одоо бяслаг, гоймон гэж хэлэхээр л дотор муухайрч байна. Зураг авалт дууссан учир би шинэ, эрүүл амьдралаа эхлүүлсэн. Би зөв хоололтыг илүүд үзэж, идэвхтэй хөдөлгөөнөөр илүүдэл жингээ хасч байгаа. Би хоололтын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч жин нэмэх эсвэл хасах ажилдаа ордог’ хэмээжээ.