Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх ОХУ-ын туршлагаас судлав

469

Өнгөрөгч 2017 оны 12 дугаар сард Засгийн газрын 327 дугаар тогтоолоор батлагдсан “Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд энэ чиглэлээр Олон улсын байгууллага, Элчин сайдын яамдтай хамтран ажиллахаар тусгасан.
Хөрш болон бусад улс орны арга туршлагаас судлах ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчид ОХУ-ын Санхүүгийн хяналтын албанаас зохион байгуулсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сургалт, семинарт оролцов. Москва хотноо болсон ОХУ-ын Санхүүгийн хяналтын албаны үйл ажиллагааг танилцах, туршлага солилцох, албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой уг сургалтаас Хорооны төлөөлөгчид дээрх гэмт хэрэгтэй тэмцэж буй арга туршлагатай танилцаж, тулгамдсан, шийдвэрлэгдээгүй асуудлуудын зохицуулалтын талаар онол, арга зүйн мэдлэг, мэдээлэл авлаа.
Сургалтаар зөвхөн ОХУ төдийгүй олон улсын хэмжээнд санхүүгийн салбарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх дэвшилтэт туршлагуултай танилцаж, тулгарч буй асуудлууд, хүндрэл бэрхшээл, түүнээс гарах арга замыг судлах, мөрдөн шалгах ажиллагааны онцлог, олон улсын хамтын ажиллагаа, эрсдэлд суурилсан зайны болон газар дээрх хяналт шалгалтын туршлага, хэрэгт хүлээлгэж буй хариуцлагын тогтолцоо зэрэг өргөн сэдвийг хөндсөн юм.
Хороо өөрийн зохицуулалтын салбаруудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх, хянан шалгах, олж илрүүлэхэд шаардлагатай арга ажиллагааг судлан хайх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, харилцагчийг таних оновчтой механизмыг олох, нутагшуулах чиглэлээр үргэлжлүүлэн судалж, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна