Энэ амралтын өдрүүдэд Испанид болсон Олон улсын баримтат киноны наадамд найруулагч Ж.Батсүхийн “Овооны наадам” кино тэргүүлжээ.
Тус наадамд 120 орны кино өрсөлдсөн бөгөөд улс бүрийн онцлогийг харуулсан бүтээл шалгаруулдгаараа онцлогтой юм.
“Овооны наадам” кинонд хүүхдээр дамжуулан монголчуудын наадамлах ёс болон уул усаа тахих эртний уламжлалыг харуулжээ. Киноны гол дүрд Баянхонгор аймгийн долоон настай Б.Идэрсүх хүү тоглосон байна.