Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх мэдээгээр Улаанбаатар хотод өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
Баруун зүгийн нутгаар:
Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 6-11 градус, бусад нутгаар өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 3-8 градус дулаан байна.