Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн бямба гарагт хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор нийт зургаан пуужин харважээ. Үүний үр дүнд нийт нутгаар хур тунадас орж, тус аймгийн Тариалан сумын цурманд байсан, Чандмань-Өндөр суманд асч байсан түймэр бүрэн унтарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар чийгтэй Хатгалд 6 см, Баянзүрх, Алаг-Эрдэнэ суманд 2 см цастай байгаа аж.
Тус аймгийн 23 сумын 15 сум нь хуурайшилтын дээд зэрэг буюу дөрөвдүгээр зэрэглэлд хүрч түймрийн эрсдэл нэн их түвшинд байсан юм. Хуурайшилтын улмаас энэ сард аймгийн хэмжээнд зургаан суманд есөн удаагийн ой хээрийн түймэр гарчээ.