Загвар өмсөгч Кара Делевинь кино урлагт хүч үзэн анхныхаа кинонд тоглосон. Эдүгээ 24 настай тэрбээр манай кино театруудын дэлгэцнээ аль хэдийнэ нээлтээ хийсэн “Valerian and city of thousand Planets” киноны гол дүрийг бүтээсэн юм.
Тус киногоор муугүй жүжигчин гэдгээ батласан Кара басхүү муугүй дуучин гэдгээ ч батлаад амжжээ. Загвар өмсөгч бүсгүй киноныхоо “i feel everything” дууг мөн дуулсан байна. Энэ нь түүний анхны бие даасан уран бүтээл болж буй аж.
Харин дуучин Рианна киноны хөгжмийг бичиж найруулсан бөгөөд ерөнхийдөө хөгжмийн найруулагчаар ажилласан бол дуучин Фаррель Уильямс продюссераар нь ажиллажээ. Ингээд Кара Делевинийн анхны уран бүтээлийг уншигчиддаа сонирхуулъя.