27 настай Женнифер Лоуренс дэлгэцэн дээр гялалзаад зогсохгүй нэлээн илэн далангуй гэрэл зураг авалтад оролцдог нэгэн. Саяхан л гэхэд алдартан бүсгүй Vogue сэтгүүлийн тэмдэглэлт ойдоо зориулсан дугаарыг чимэхээр шийдэж, зургаа авахуулжээ.
Сэтгүүлийн 125 жилийн ойд зориулан гаргаж буй есдүгээр сарын дугаарт жүжигчин бүсгүй чармай нүцгэн гарах аж. Өөрийн цахим хуудас дээр Лоуренс нэг зургаа тавьж, шүтэн бишрэгчдээ уулга алдуулав. Женнифер нэлээн урин тачаангуй байдалтай сууж, бүхий л нууцат газруудаа чадмаг халхалжээ.