Хумсаа хэрхэн хурдан ургуулах вэ

1269
Хэрэг болох зүйлс:
Хатаасан алтан товч цэцэг – 1 халбага
Хатаасан алтан цэгцүүхэй – 1 халбага
Даливсын үндэс – 1 халбага
Хатаасан таван салаа – 1 халбага
Ус – 1 литр
Бэлтгэх арга:
Бүх орцыг нэгтгэж, буцалсан усанд хийнэ. Үүнийгээ нэг цаг таглаж тавиарай.
Товлосон цаг болоход савтай цэцэгсийн усаа том саванд сольж хийнэ.
Бэлэн болсон анхилам цэцэгстэй усандаа гараа дүрж, 30 минут байлгаарай. Дараа нь гараа хатааж, чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй. Та тус аргыг долоо хоногт 4 удаа хэрэглэж, хумсаа хурдан ургуулахын зэрэгцээ бат бөх болгоорой. Ердөө долоо хоногийн дараа гэхэд үр дүнгээ үзүүлэх болно.
Мөн хумс нь витамин, амин дэм дутагдсан үед хэврэг болж, амархан гэмтдэг байна. Тиймээс хумсаа бат бөх болгохын тулд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, нэмэлт амин дэмийг ч мөн хэрэглээрэй. Хумсанд тустай хэмээгддэг А, Е, С витамин, кальци, иод, зэс зэргийг өндөг, элэг, жимс зэргээс авч, биедээ хуримтлуулж болох юм.