Moody`s агентлаг манай улсын урт хугацаатай зээлжих зэрэглэлийг В3-аас Саа1 болгон бууруулав. Тэд энэ шийдвэрийг энэ сарын 18-ны пүрэв гарагт гаргажээ.
Үүнд дараах хүчин зүйл нөлөөлсөн гэж Moody`s-ийн Хөрөнгө оруулагчдын үйлчилгээнээс тайлбарлав.
- Монголын Засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд шууд болон шууд бус зээлээ хэрхэн барагдуулах нь тодорхойгүй,
- Гадаад валютын нөөцөө хэрхэн өсгөх нь тодорхойгүй,
- Төсвийн алдагдал өмнөх жилүүдийнхээс буураагүй,
- Ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт нь доогуур түвшинд байна. Энэ нь Засгийн газар өр өсөхөд нөлөөлнө гэжээ.