Ерөнхий сайд нар дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

351

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөхий сайд Ли Көчян хэлэхдээ “Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны айлчлал хоёр орны харилцаанд шинэ эхлэл авчирна хэмээн найдаж байна” гэж тэмдэглэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дагалдан Засгийн газрын долоон сайд, долоон УИХ-ын гишүүн БНХАУ-д ажиллаж байна.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын хэлэлцээний үр дүнд Улаанбаатарын Төв Цэвэрлэх байгууламжийг сайжруулах төсөл,  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Боловсрол солилцооны хөтөлбөр зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

11 БАРИМТ БИЧИГТЭЙ ТАНИЛЦАНА УУ:

1. Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын ерөнхий хэлэлцээр
2. Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын ЗГ хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай МУ-ын ГХЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
3. БНХАУ-ын ЗГ-аас олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр
4. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай МУ-ын ЗГ болон БНХАУ-ын ЗГ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
5. Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай МУ-ыг төлөөлж СЯ, Хятадын экспорт-импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр.
6. МУ-ын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
7. МУ-ын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
8. МУ-ын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
9. Спортын салбарт хамтран ажиллах тухай МУ-ын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
10 “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал
11

“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл