Чухал шийдвэр гаргах, холын аянд гарахад тохиромжтой өдөр

748
Хонь – (3/21-4/19)
Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, хүсэл мөрөөдлөө бурханд айлтгах үйлд сайн. Өнгөрсөн амьдралаа эргэн нэг харж, сайтар цэгнэж үз. Гэр орондоо санаа тавь. Хамтын ажиллагаа үр дүн муутай.
Үхэр – (4/20-5/20)
Чухал шийдвэр гаргах, холын аянд гарахад тохиромжтой өдөр. Шинэ хүмүүстэй танилцаж сэтгэл санаагаа сэргээх нь танд ашигтай тул найз нөхөдтэйгээ хамт бай. Ганцаардах, гуньж гутрахад таагүй нөлөөтэйг анхаар.
Ихэр – (5/21-6/21)
Өнөөдөр ажилдаа чармайлттай, бусадтай харьцахдаа ухаалаг бай. Ажлынхаа тоон дүнд бус, чанарт анхаарах нь зүйтэй. Гэрээ хэлцэл хийх, бичиг баримтад гарын үсэг зурахдаа сайтар нягталж үз. Урьдны алдаагаа давтах, хүнд байдалд орох магадлал буй.
Мэлхий – (6/22-7/22)
Сайн өдөр. Хамтын ажиллагаа үр дүнтэй. Олон нийтийн хурал зөвөлгөөн, уулзалт, гэрээ хэлцэл амжилттай. Хичээн хөдөлмөрлөвөл үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж чадна. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ээлтэй сайн. Эрүүл мэндээ анхаар.
Арслан – (7/23-8/22)
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Ямар ч зүйлийг урьдчилан төлөвлөх хэрэггүй. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээхээр махран зүтгээд нэмэргүй, өөрийгөө л ядраана. Биеийн хүчний хүнд хүчир ажлаас зайлсхий. Харин өвөрмөц сэтгэлгээтэй, бүтээлч хүмүүсийн тухайд ихээхэн үр бүтээлтэй. Сэтгэл санаа хямрах биеэ хянаж, тайван бай.
Охин – (8/23-9/22)
Хариуцлагатай байх өдөр. Удирдлагаас шалгуур сорилт тавина. Тиймээс бусдад сайнаар үнэлэгдэх боломжийг битгий алдаарай. Гэрлээгүй хүмүүсийн дурлалын харьцаанд шинэлэг хандлага орно. Усны анагаах чанар нэмэгдэх тул усан эмчилгээ үр дүнтэй.
Жинлүүр – (9/23-10/22)
Идэвхитэй ажиллах өдөр. Хамтын хөдөлмөр үр дүнтэй. Олныг хамарсан үйл ажиллагаа амжилттай. Бусад хүний зөвлөгөөг сонсч, санал бодлоо солилцвол эрч хүч сэргээнэ. Мэдлэг туршлагаа солилцож, бусдад ч сэтгэл харамгүй тусла. Чухал үйл явдлаас бүү хоцор.
Хилэнц – (10/23-11/21)
Өнөөдөр шинэ ажил эхэлбэл бүтэлгүйтнэ. Томоохон зүйл төлөвлөх, аян замд гарахад муу. Орон гэрээ цэвэрлэж, хэрэгцээгүй болсон зүйлс, хогноосоо салж гэрийнхээ энергийг сайжруул. Гоо сайхандаа санаа тавьбал үр дүнтэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн.
Нум – (11/22-12/21)
Шинэ содон санаа төрнө. Та түүнийг аль болох хурдан хэрэгжүүлж хийхийг хүснэ. Өөрийн бүтээлч нөөцийг нээн илэрхийлэхэд тохиромжтой. Өдрийн энергийн нөлөөгөөр илүү дайчин болж, аз сорихоос ч хулчийхгүй. Ажил албандаа амбийцтай хандана. Гэхдээ амбийц, романтик мөрөөдөл өөрөө аяндаа биелчихдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Бусдад үнэлүүлэхийн тулд мөнгө зарцуулна.
Матар – (12/22-1/19)
Мэдрэмж хурцдах өдөр. Мэргэ төлгө тавиулвал үнэн бууна, зөгнөл заавал биелнэ. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж зөгнөгтүн. Шинээр ажил төрөл эхлэх, мэдээлэл солилцох, туршлага судлахад ээлтэй сайн.
Бумба – (1/20-2/18)
Мэдлэг боловсролын өдөр. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг олж авахад сайн. Харилцаа холбоо өргөжинө. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, мөргөл үилдэхэд сайн. Биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, гоо сайхны засал хиилгэхэд үр дүнтэй. Дотны хүн анхаарал халамж тавьж баярлуулна. Аялал жуулчлалаар явах, замд гарахад сайн.
Загас – (2/19-3/20)
Идэвхитэй ажиллах өдөр. Өнөөдөр байгуулагдсан гэрээ хэлцэл удаан хугацааны түншлэлийн эхлэлийг тавих төдийгүй багагүй ашиг орлого оруулна. Шинээр ажил төрөл эхлэх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурахад сайн. Том эд зүйл худалдаж авахад хохиролтой.