В.Путин: Орос улс АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн байна

508

putin

Дональд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнд баяр хүргэсэн мэдэгдэл хийхдээ ОХУ-АНУ-ын харилцааг сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Өчигдөр гадаад орнуудын элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслолын үеэр Путин “Бид Трампын сонгуулийн сурталчилгаанаас түүнийг Орос-Америкийн харилцааг сэргээхэд анхаарал тавьж байгааг мэдэж байсан” гэжээ.

Тэрээр өнөөдрийн үүсээд байгаа Орос-Америкийн харилцааны нөхцөл байдалд Орос улс буруугүй гэдгийг хэлсэн байна. “Москва-Вашингтоны хооронд эрх тэгш, бие биенийхээ байр суурийг харилцан хүндэтгэсэн, хоёр орны хүн ардын болон олон улсын ашиг сонирхолд нийцсэн бүтээлч харилцааг бий болгож чадна” гэдэгтээ итгэлтэй байгаагаа Путин мэдэгджээ.

Нэр дэвшигч байхдаа Дональд Трамп Орос улстай харилцаагаа хэвийн болгох нь түүний гадаад бодлогын чухал хэсэг гээд хэрвээ сонгогдвол тангараг өргөхөөсөө өмнө Путинтай очиж уулзана гэж байсан юм.

Владимир Путины хэлсэн үг бүрэн эхээрээ: