Монголын шигшээ баг өнөөдөр шийдвэрлэх тоглолт хийнэ

522

national-team

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос анхны жилдээ зохион байгуулж буй “AFC Solidarity cup 2016” тэмцээний “В” хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнөөдөр 19:30 цагаас Лаосын хөлбөмбөгчидтэй шийдвэрлэх тоглолтоо хийнэ.

ДАШТ болон ААШТ-ий урьдчилсан шатнаас хасагдсан чансаа доогуур орнуудын хооронд зохиогдож байгаа “Эв нэгдлийн цом” тэмцээнд манай залуус гурван оноотой хэсгийн хоёрдугаарт бичигдэж байгаа.

Одоогийн байдлаар гоолын зөрүүгээр Лаосын дээр байрлаж яваа “Хөх чононууд” өнөөдөр тэнцэхэд л хэсгийн шатыг давах учиртай.

Өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байгаагүй залуу бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ багийн дундаж нас ердөө 22,8 байгаа.

Өнөөдөр хэсгийн шийдвэрлэх тоглолтыг хийж байгаа тул та бүхэн дээлийнхээ захыг мушгин эх орныхоо хөвгүүдийг дэмжээрэй.