Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

300

Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
11:00-18:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн гудамж, Ч обьект, МОНЦАМЭ-ийн зуслан, Зүрх уул, Зүрх уулын задгай, Чингэлтэйн зуслан

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
11:00-18:00 цагт: 2, 20, 25-р хороо 114-р сургууль, Жимобайлын станц, Эх нялхсын сувилал, Геологийн төв лаборатори, Зуслан, Орбит, Одонт, Малчин, Хайрханы гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор.

 Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.