Өнөөдөр болох үйл явдлууд

555
09.00 
Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно. Зохион байгуулагч: Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн. Холбоо барих утас: 91119838
Нийслэлийн Нийтийн биеийн тамир спортын хороотой хамтарсан багш дасгалжуулагчдын анхан шатны сургалт БЗД-ийн Монгол тэмүүлэл сургууль дээр болно. Холбоо барих утас: 96616298
Үндэсний батлан хамгаалахын их сургууль (Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн) нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал – Орон нутгийн хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС дээр зохион байгуулна. Холбоо барих утас: 88017607
09.30
Дэлхийн Банкнаас хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг танилцуулна. Уг судалгаа нь Монголын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдалд хийсэн анхны чанарын судалгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл зэх жендэрийн тэгш бус байдалд хүргэж буй шалтгааныг судлан,тэдгээрийг шийдвэрлэх бодлогын зөвлөмжүүдийг багтаажээ. Арга хэмжээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10-н давхрын хурлын танхим болно. ХНХЯ, Судалгааны баг, Дэлхийн Банкны төлөөлөл хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгөх ярилцлагыг 10:30 цагт зохион байгуулна.Холбоо барих утас :99778587
“Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах 5 арга” мэдээлэл, сурталчилгааны долоо хоног эхэллээ. Уг арга хэмжээг ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогооч нар”-ын сургалт болно.Сургалт СБД, 10 дугаар хороо, 7-р хороолол, Гүн шим сургалтын төвд 17 цаг хүртэл үргэлжилнэ.Холбоо барих утас: 9888-3888, 8001-9000
‘МОНГОЛ УР ЧАДВАР-2018’ ЭХЭЛЛЭЭ МСҮТ, Политехник коллежид суралцагчдын дунд болдог ‘Монгол ур чадвар’ тэмцээн эхлэх гэж байна. Мужааны мэргэжлийн шилдгүүдийг тодруулах тэмцээн өглөө 9:30 цагаас 10-р хороололд байрлах Техник технологийн политехник коллежийн байранд эхэлнэ. Үндэсний шилдгүүд 2019 онд ОХУ-д болох Дэлхийн ур чадварын олимпод улсаа төлөөлөн оролцох юм. Холбоо барих утас: 95281111, 99090292, 88844482
11.00
‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Оффшор данстай улстөрчидтэй халз мэтгэлцээн хийх талаар ‘Ард түмний онц түр зөвлөл’-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.​​​​​​
 
14.00
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс ‘Монгол Өрх Торлог үндэсний хөгжлийн шийдэл’ сэдэвт уулзалтыг зохион байгуулна. Холбоо барих утас: 99103123
18.00
Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд Маврикий улсын шигшээ баг зочилж манай улсын ‘талын хөх чононууд’-тай нөхөрсөг тоглолт хийнэ. Тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.