Өнөөдөр болох үйл явдлууд

620

09.30 Соёл урлагийн газарт ОХУ-ын Москва хотноо болсон Рахманиновын нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаанаас медаль хүртсэн сурагчдад шагналыг нь гардуулна.

09.50 Монголын хөрөнгийн биржийн байранд “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ болно.

10.30 Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд НҮБ-ын Хүн амын сан, Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулж хөрөнгө босгох гэрээнд гарын үсэг зурна.

11.00

  • Монгол-Солонгос улсын хооронд 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа “Багш солилцоо” хөтөлбөрийн энэ жилийн нээлт өнөөдөр Багшийн хөгжлийн ордны 202 тоотод эхэлнэ. БНСУ-аас 11 багш 3 сарын хугацаатай манай улсад багшлахаар ирээд байна.
  • МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон Түүхийн тэнхимээс “Степпе паблишинг” хэвлэлийн газартай хамтран “Монголын эзэнт гүрний түүх” (5 боть) төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үзэг зурах ёслол МУИС-ийн I байрны 320 тоот танхимд болно.
  • Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Сайхан монгол ээж” мянган ээжийн баяр, хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордны Их танхимд болно.

12.00 MN-Мэдээллийн төвд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нотариатын байгууллагын үе үеийн удирдлагуудтай хуйвалдаж, шан харамж олгож, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж, нотариатчдын эрх ашгийг хохироож байгаа асуудлаар нотариатч Д.Болормаа хэвлэлийнхэнд хандлаа.

14.00 “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ийнхөн хэвлэлийн бага хурал хийнэ. Тус хөдөлгөөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаад өрх толгойлсон болон өндөр настай эхчүүдэд туслах хандивын аян өрнүүлсэн байна. Тэд өнөөдөр энэхүү сайн үйлсийнхээ үр дүнг сэтгүүлчдэд мэдээлэхээс гадна иргэдийн өгсөн тусламжийг эхчүүдэд гардуулна.