‘Чингисийн хүүхдүүд’ кино АНУ-д гарах эрхээ авлаа

814

“Монгол фильм” групп, “Монгол фильм” хөгжлийн сан хөмрөг, “Монгол фильм” группийн Лос-Анжелес салбарын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино АНУ-д албан ёсоор гарах зөвшөөрлөө авчээ.  Энэ нь Монголын кино урлагт дахин нэг шинэ үүд хаалга нээгдэж, шинэ зах зээлд киногоо хүргэж байгаа түүхэн үйл явдал юм.
Зураг авалтаа 2016 онд Архангай аймгийн Цэнхэр суманд хийсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, продюсераар Д.Ангараг, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажиллажээ. Дүрүүдэд Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар тоглосон байна. Киноны үйл явдал нь хурдан морь унаач хүүхдүүдийн тухай бөгөөд гол дүрд нэг айлын ах дүү гурван хүүхэд тоглосон ажээ. Монголд энэ зун нээлтээ хийх төлөвлөжээ. Америк, Турк, Хятадын уран бүтээлчдийн баг оролцсон уг киноны пост продакшнийг АНУ-д хийж, 2-р сарын 23-нд “Warner bros” кино компанийн дэлгэцнээ анх гаргасан юм.  АНУ-д гарах зөвшөөрлөө авахдаа маш хатуу шалгууртайгаар олгодог насны ангилал болох General Audiences буюу “Бүх насны үзэгчдэд” гэсэн ангилалд багтаж чадсан тухай продюсер, ерөнхий зураглаач,  Д.Ангараг өөрийн цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр “АНУ-д насны ангилал авна гэдэг киночдод маш чухал. G ангилалд багтахын тулд олон хяналтаар орж шалгагддаг. Гэр бүлийн, хүүхдийн кинонууд ч багтаж чаддаггүй юм. “Moana”, “Sing” хүртэл PG rated байдаг. 1991 оны “Beauty and the Beast”, 1994 оны “The Lion King”, 2001 оны “Monsters”, “Inc”, 2003 оны “Finding Nemo” зэрэг G ангиллын кинонууд ашиг орлогоороо тэргүүлж, budget-аа хэдэн арав дахин өсгөж олсон байдаг. Монгол кино маань энэ давааг давж чадлаа. G ангилалд багтсанаар бидэнд бүх насны хүмүүс, дэлхий тэр чигээрээ нээлттэй байна. Чингисийн Хүүхдүүд” гэсэн байна.

Эх сурвалж: www.info.mn