Ирэх долоо хоногт хаврын чуулган нээлтээ хийнэ

374
Хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган нээлтээ хийдэг. Энэ дагуу ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх юм. Чуулганы хуралдаанаар хамгийн  түрүүнд Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотголыг хэлэлцэн батална. Засгын газраас 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Ингэхдээ орлого нэмэгдүүлэх, төсвийг тогтворжуулах зорилгоор зургаан төрлийн татварыг нэмэх, мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаас гадна хүүхдийн мөнгийг зорилтод 40 хувьд олгох, зарим зардал шаардсан төслийн үйлчлэх хугацааг зогсоох зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа аж.

Эх сурвалж: www.info.mn