Арслан ажлын байрандаа олон сайхан боломж хүлээн авна

375
ХОНЬ – (3/21-4/19)
Өнөөдөр бурхны элч Буд гараг Хонины орд руу хөдөлж, сэтгэх бодох үйл явцыг сэргээнэ. Зохион бүтээх чадвар сайжирч өөрийн гэсэн бизнесээ эхлэхэд түлхэц болно. Гаргасан санаагаа хамгаалах үүднээс өөрийн нэр, бүтээгдэхүүнээ патенталсан нь дээр. Ханиад томууны шинж тэмдэг илэрч эхэлсэн бол даруй эмчил. Гэртээ амарч шингэн зүйл их уу. Харин дархлааны системээ хэт их хоолоор дарахаас зайлсхий.
ҮХЭР – (4/20-5/20)
Санхүүгийн асуудалдаа анхааралтай ханд. Бусадтай харилцахдаа хүндэтгэлтэй хандаарай. Мөнгө санхүүгийн үйл ажиллагаа амжилттай, шинэ эд худалдан авах, худалдаа наймаа хийхэд сайн. Арилжаа наймаа бүтэмжтэй байж хүссэн үр дүнг тань өгнө. Сарын эхээр ажил хэрэгч санал ирвэл хүлээн аваарай. Мөн ойр дотныхоо хүмүүст буруу ойлголт төрүүлэхээс зайлсхий. Амралтын өдрүүдээр өөртөө анхаарал тавьж, сайтар амар. Таны хувьд онцгой гэж бодсон хүмүүстээ чин сэтгэлээсээ ханд.
ИХЭР – (5/21-6/21)
Таны нөхөрлөл, итгэл үнэмшилд нөлөөлөх болно. Үүний нөлөөгөөр амьдралын зорилгоо дахин нэг бодож үзэхэд хүрнэ. Таны зорилго үнэхээр өөрийн тань зорилго уу эсвэл хэн нэгний мөрөөдлийн нэг хэсэг үү гэдгийг мэдэхийг хичээ. Энэ үе бол олон нийттэй харилцахад таатай үе бөгөөд ямар нэг сонирхлын бүлэгт элсэхээр шийдсэн бол яг одоо л элсэх цаг. Мөнгөтэй хамаатай асуудал өөрт тань саад болохоос сэргийл. Зүгээр л илүү их мөнгө олохоо бод.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Оюун ухааны эрч хүчний давалгаа нөмрөн ирэх бололтой. Амжилт ололт, бизнесийн сонирхол дээрх туршлагаа ашиглах боломжтой болно. Танд мэргэжлийн зорилго, зорилтуудаа тогтоох боломж олгоно. Энэ бол санаа олох, төлөвлөгөө зохиох том алхам болно. Олон нийтийн харилцааны арга хэмжээ төвөггүй болж өнгөрнө. Өөрөөсөө дээд шатны эмэгтэйгээс дэмжлэг хүсвэл амжилт олох боломж үдээс хойш гарна.
АРСЛАН – (7/23-8/22)
Та ажлын байрандаа олон сайхан боломж хүлээн авна. Мэргэжлээрээ дахин суралцах юм уу эсвэл олны газар явж, нүд тайлж юм үзэхэд тохирох үе. Ямар боломж байгааг удирдлагадаа хэлэх цаг бол өнөөдөр. Албан тушаалаа өөрчилсөний дараа бичиг цаастай их ноцолдохвий. Санаснаар тань биш байж ч мэдэх тул мэргэжлийнхээ сайн талуудыг үл анзаарахад хүргэх бололтой. Гэхдээ ямар ч нөхцөлд дайчин хэвээр байгаарай.
ОХИН – (8/23-9/22)
Таны амьдралд сэтгэл зүй болоод санхүүгийн хувьд чухал нөлөө үзүүлдэг хүмүүстэй харилцах харилцаандаа анхаарал тавь. Санхүүгийн асуудлаа хэт нууцалж, хамтрагчдаа итгэхгүй байснаас болж хувийн болон бизнесийн харилцаанд асуудал гарах болно. Өнөөдөр ажил болоод хувийн амьдралын хооронд тодорхой зааг тогтоож, үүрэг хариуцлагаа ухамсарлахад их таатай өдөр юм. Болж өгвөл бусдаас тусламж авахыг хичээ.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Эрч хүч сэргэж, өдөр тутмын таагүй байдлаасаа зугтана. Өнөөдрийнхөө төлөвлөгөөгөө гаргаж, эрдэм мэдлэгээ дээшлүүл. Эсвэл өөрийнхөө тухай тунгаан бод. Өөртөө итгэлтэй байж, өөртөө итгэх байдлаа ил тодоор гаргавал үр дүн нь гарна. Уран сайхан ба гоо сайхны мэдрэмж ихсэнэ. Үүнийгээ ил тодоор харуул.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Буд гараг таны эрүүл мэнд, ажлыг илэрхийлэх 6-р гэр, Хонины орд руу хөдөлж, сэтгэл татам Сугар гарагтай нэгдэнэ. Ажил алба болон орон гэрээ сайхан тохижуулахад яг тохирох цаг. Олон өөрчлөлт хийсний дүнд хүрээлэн буй орчноо сайжруулах болно. Дасгал хийж биеийн жингээ яаралтай хасах зэргээр өөртөө эрүүл саруул, тогтвортой амьдралын хэв маягийг хэвшүүл. Анд найз нартайгаа урьд урьдынхаас илүү олон ажил амжуулна.
НУМ – (11/22-12/21)
Өсөн нэмэгдэж байгаа амьдралын эрч хүч таны хувийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх бололтой. Түүнчлэн эргэн тойрныхоо хүмүүст өөрийнхөө талаар үнэн зөв мэдээлэл өгөх болно. Бусдад хар буруу санадаггүй зан чанар тань атаархагчдыг буулгаж авахад хүргэж, эрч хүчээ сэлбэхэд тусална. Энэ өдөр од эрхэс таны албан тушаал ахих хүсэл, зорилгод тань таатай нөлөө үзүүлнэ.
МАТАР – (12/22-1/19)
Энэ өдрүүдэд эрч хүч дутмаг байж, хэрэгцээгээ оновчтой илэрхийлэх чадваргүй байх бололтой. Хэрэв хийх ажил их байвал хийж гүйцэтгэхийн төлөө гүй, гэхдээ аль чухлаас нь эхлэ. Зарим матрынханд сурах, шалгалтанд бэлдэхэд хэцүү байж магадгүй ч цаг гаргаж анхаарлаа төвлөрүүлж ажилла. Бусдад зарцуулах долоо хоногийн цагаа төлөвлөж, найрсаг дотно байдлыг эрэлхийл.
БУМБА – (1/20-2/18)
Энэ тайван өглөө та өөртөө анхаарал боломж гаргана. Дархлааны системээ сайжруулахаар байгалийн гараптай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь мэргэн санаа шүү. Ажлын хамтрагчаас болгоомжил гэж таны зөн совин шивнэж байна. Интернэтээ вирусээс хамгаал. Хэрэгцээтэй гэвэл хамгаалалтын программаа шинэчил. Таны ашиг орлого нэмэгдэж байгаа тул өмнө амласан давуу нөхцөл зэргийг бүү шаард. Өөрөөр хэлбэл таны хамаг хичээл зүтгэл устах аюултай.
ЗАГАС – (2/19-3/20)
Буд гараг Загасныхан та нарт орлогоо тогтворжуулах, төлбөрөө төлөх, кредит карт болон банкны тайлан мэдээ шалгахыг сануулах болно. Та нарын ихэнх нь санхүүгээ тогтвортой бас сайн зохион байгуулах хэрэгтэй байгаагаа олж харна. Гэхдээ энэ нь таныг сэтгэл санаагаар унагахыг зөвшөөрөх хэрэггүй. Заавал биелүүлэх хэрэгтэй үүрэг хариуцлагаас зовох хэрэггүй, тэд бодсоноос тань төвөг багатай байх болно.