Дээд Шүүх “Оюутолгой”-д тавьсан гаалийн актыг үндэслэлтэй гэв

8022

“Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 25/16 тоот актыг Оюутолгой ХХК үл зөвшөөрч нэхэмжлэл гаргасан юм.

Энэ дагуу нийслэл дэх захиргааны хэргийн болон давах шатны шүүх нэхэмжлэлийг шалгаад , Гаалийн акт хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэжээ. Энэ захиргааны хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Дээд Шүүх хянасан. Тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэжээ.

Ингэснээр “Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд 861 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөх, цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр боллоо гэж ГЕГ-аас мэдээллээ.