УИХ-ын Чуулган 9-нд завсарлана

878

УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн баасан  гаригт буюу хоёрдугаар сарын 9-нд хаахаар төлөвлөсөн байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргажээ.

УИХ-аас 2017 оны намрын чуулганаар нийт 17  асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байдаг. Үүнд:

  1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
  6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
  7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
  11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
  13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  17. Бусад гэсэн асуудлыг багтаасан байдаг.