Өнөөдөр сондгой дугаартай авто машин хөдөлгөөнд оролцоно

945

Өнөөдөр улсын дугаар нь сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм.

Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байна.

Тодруулбал, хоёрдугаар сарын 3, 10-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн, хоёрдугаар сарын 4, 11-ний ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм.

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.