УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд Дундговь, Говьсүмбэр аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдэд цаг алдалгүй хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс өөрийн санаачлан байгуулсан “Сүхбаатарын Батболд” сангаас түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгч, парк шинэчлэлт хийв.
Энэхүү ажлын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зориулалт бүхий иж бүрэн тоноглосон автомашинуудыг Дундговь, Говьсүмбэр аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвд тус бүр нэгийг хүлээлгэн өгчээ.
“Сүхбаатарын Батболд” сангийн зүгээс эдгээр автомашиныг хүлээлгэн өгснөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх төдийгүй эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгааг онцлоод хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн чиглэлээр цаашид ч анхаарч ажиллана гэдгээ илэлрхийлсэн юм.