Д.Нарангэрэл: COVID-19-өөр 40 хоногт ГУРВАН САЯ хүн өвчилсөн байна

371


Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл

 “COVID-19 дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, одоогоор дөрвөн сая хүн өвчлөөд байна. Гуравдугаар сард нэг сая хүн өвдсөн байсан бол сүүлийн 40 хоногт гурван сая хүн нэмж өвчлөөд байна. Манай улсад батлагдсан 42 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эмчлэгдэн гарч, 29 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна” хэмээв.

Манай улсад 989 хүн ажиглалтад байгаа юм. 

15 чиглэлийн галт тэргэнд 11 эмч ажиллаж, 304,280 гаруй хүнд тандалт судалгаа хийжээ. 

24 цагаар ажиллаж буй 119 дугаарт 162 дуудлага ирсний гурав нь гадаад улсаас ирсэн байна.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/624696918119607/