Хугацаа тавиагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжүүлэв

377

МХЕГ-ын даргын баталсан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/ 12 тоот удирдамжын дагуу:
Хан талт ХХК-ийн “Баянзүрх” хүнсний захад үйл ажиллагаа явуулж буй 12 иргэний нарийн боовны лангуунуудад хяналт шалгалт хийхэд Амдэ ХХК-ийн Гандангийн хэвийн боов, Арвай хэвийн боов, Өгөөж архад ХХК-ийн Өгөөмж еэвэн, Хишигийн хур ХХК-ийн Өлзий хэвийн боов, еэвэнгүүд нь үйлдвэрлэсэн он, сар, хугацаа, хаяг байршил тодорхойгүй байлаа. Шалгалтын явцад 12 иргэний 212 ширхэг нийт 381.600 мянган төгрөгийн хэвийн боов, 9 ширхэг нийт 72.000 мянган төгрөгийн еэвэнг газар дээр нь буцаан татан авалт хийлгүүлж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.
Цаашид он, сар, хугацаа тавиагүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхгүйг сэрэмжүүлж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.