Голын мөс хангалттай зузаараагүй байгааг анхааруулав

1067

Арваннэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны дунд болон жижиг голуудад 10-35 см зузаан мөсөн бүрхүүл тогтжээ. Томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа талаар албаныхан мэдээлэв. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг УЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс онцгойлон анхааруулж байна.