B, С вирусийн шинжилгээнд 71 мянган хүн хамрагдаад байна

364
Blood samples are on a laboratory form for Finding out the blood values

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээндзорилтот бүлгийн 40-65 насны 71,100 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.

40-65 насны иргэн та өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээндээ үнэ төлбөргүй хамрагдаарай.

 Хепатитийн С вирүс эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар