БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зүүн хагаст, 18, 20, 21-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс чангарна.