Өнөөдөр болох үйл явдлууд

366

10.00 цагт ЭМЯ-нд “Осол гэмтлээс сэргийлэх аян”-ны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
10.00 цагт НМХГ-т Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Live conference center”-д иргэн О.Ариунболд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваагийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт МХЕГ, ЦЕГ-аас “Хуулиа дээдлье -21” аяны талаар мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт “Zpay” санхүүгийн шинэлэг үйлчилгээний талаар “Зэт Пэй” ББСБ-аас мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас “Далан яндангаас далан байр” аяны талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс  “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг танилцуулна.
13.00 цагт УИХ-ын гишүүн Д.Муратын хуулийн зөвлөх Б.Эрдэнэбат  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.