Ц.Хишигсүрэн ОХУ-ын БХЯ-ны нэрэмжит Цэргийн их сургуулийг эдийн засгийн аюулгүй байдал мэргэжлээр улаан диплом, алтан медальтай төгсаж буй Монголын анхны эмэгтэй оюутан, дэслэгч юм. Тэрбээр Кремлийн ордонд болох ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.Путиний хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоор уригдаад байгаа билээ. Тэгвэл дэслэгч бүсгүй энэ талаар “Маш их баяртай байгаа. Энэ их том гүрний удирдагчийг ойроос харах боломж тохиох нь ховор биз ээ. Надтай хамт бас нэг монгол залуу оролцоно” хэмээжээ.
Эх сурвалж: www.info.mn