Эерэг байх тийм ч хэцүү биш

694

Топ модель Х.Бадамгэрэл хүмүүсийг эерэг байхад уриалжээ. Тэрбээр ‘Бид өдөр тутамдаа олон асуудлуудтай нүүр тулдаг ч тэд бүгд амьдалын төгсгөл биш учраас асуудалтайгаа эергээр нүүр тулж өөдрөг шийдвэр гаргаарай. Эерэг байх тийм ч хэцүү биш. Аль болох бусдыг шүүмжлэхгүй бусдын амьдралын их бага болох болохгүйг шүүж шүүмжлэх биш тэдний байгаа байдлыг өөнтөглөхгүй. Зүгээр л яг өөрийгөө маш сайн анхаарч өөрийнхөө алдаан дээр үйлдэл дээр бодолд төвлөрөн бусадтай инээмсэглэн харьцаж уулзсан хүн бүр танаас сайхан эерэг мэдрэмжийг авдаг байхыг хүсэхэд хангалттай шүү дээ. Бусдад биш өөртөө илүү цаг зарцуулаарай. Сайхан өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр амжилт ололт аз жаргалаар дүүрэн байгаарай’ гэжээ.