БНСУ, БНАСАУ-ын хооронд өнөөдөр Засгийн газрын түвшний уулзалт болж байгааг Монгол Улс талархан хүлээн авч байна.
Энэ уулзалт нь Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа хэлэлцээг сэргээх, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж найдаж байна.