Х.Лхагвасүрэн: Тэмкад хувцаснаасаа өгдөг байж

882

‘Боловсрол’ телевизийн уран бүтээлчид Нидерланд Улсын ‘Эндемон Шайн’ группийн албан ёсны эрхтэйгээр ‘Яг түүн шиг’ шоуг гурав дахь жилдээ бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн шоунд жүжигчин О.Тэмүүжин оролцож байгаа бөгөөд тэрбээр эхний дугаарт ‘Харанга’ хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн ‘Үзэсгэлэнт минь’ дууг дуулсан юм. Тэгвэл ‘Харанга’-ын Лхагваад түүний үзүүлбэр ихэд таалагдсан бололтой. Учир нь тэрбээр  өөрийн цахим хуудаснаа ‘Тэмкаг ингэнэ гэж мэдсэн бол хувцаснаасаа өгдөг байж’ хэмээн бичжээ.