Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаан хийнэ

727

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн холбогдох заалтаар тус хуулийг өөрчлөн найруулжээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхээр шийдвэрлээд байна. Уг маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.