Нийслэлийн удирдлагууд хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэхийг уриаллаа

385

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг.

1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсээр иржээ.

Монгол улс 1997 онд анх энэ аяны хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг байгуулж, 2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд аянд нэгдэж эхэлсэн байна.

Аяны зорилго нь хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүх дуугарч эхлэхийг уриалах, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүх дор бүрнээ жижиг ч болтугай алхам хийх, санаачилга гаргахыг дэмжих, хүчээ нэгтгэн ажиллах боломжоор хангах, хүн бүрийн аюулгүй байдлын хангах, эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг, амлалтаа биелүүлэх, хуулиа хэрэгжүүлэхийг төр, засгийн газраас шаардах  юм.

2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхий нийтийн энх тайван руу”, Монгол улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” гэсэн уриан дор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа Нийслэлийн бүх газар агентлагийн удирдлагуудынхаа хамт хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриаллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.