Улаанбаатар хотын 2018 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг НИТХ-аар хэлэлцэж байна

470

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2-р хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулиараа  арванхоёрдугаар сарын 5- ны дотор  “Нийслэлийн  2018 оны төсөв” “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө” “Нийслэлийн өмчөөс  2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт”-ыг цогцоор нь хэлэлцэн батална. Тиймээс  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын намын бүлэг, ажлын хороодоор өнгөрсөн долоо хоногт дээрх төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ өгсөн байна.  Өнөө өглөө эхэлсэн Нийслэлийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын эхэнд МАН, АН-ын бүлгээс ирэх оны төсвийн талаарх санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэлийн 2018 оны төсвийг МАН-ын бүлэг бүхэлд нь дэмжиж байгааг бүлгийн дарга С.Мөнхчулуун танилцуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.